Tags : шар мэдээ

Дэлхийн хамгийн царайлаг бүсгүйг нэрлэлээ

Зугаа цэнгээний TC Candler сүлжээ Independent Critics хэвлэлтэй хамтран дэлхийн хамгийн царайлаг эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Чансааг Израилийн загвар өмсөгч Яэль Шелби тэргүүлжээ. Бүсгүй энэ жагсаалтад дөрөв дэх удаагаа багтаж байгаа бөгөөд 2017 онд 14-т, 2018 онд гуравт, өнгөрсөн онд хоёрт нь бичигдэж байв. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Beautiful People буюу хамгийн царайлаг үндэстнийг шалгаруулахад швед эрчүүд 60 […]Цааш унших

Чам дээр буух ослын буулт: Хён Бин, Сон И Жин

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин  Хён Бин, Сон И-Жин нарын тоглосон “Crash Landing on You” буюу “Чам дээр буух ослын буулт” олон ангит киноны зураг авалт Монголд хийгдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Кинонд Хойд Солонгосыг дүрсэлдэг хэд хэдэн хэсгийн зураг авалтыг Улаанбаатар хотноо хийсэн юм. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчид болох Хён Бин, Сон И […]Цааш унших

Ханхүү Уильямын анхны хайр нь Синди Кроуфорд

Их Британийн ханхүү Уильям 13 настайдаа супер модель Синди Кроуфордод ухаангүй дурлаж байжээ. Хатан хааны ордны эх сурвалжийн өгүүлснээр Уильям энэ талаараа ээждээ хэлэхэд Диана гүнж Синди Кроуфордыг Кенсингтоны ордонд хүлээн авалтад урьсан байна. Уильям дурласан эмэгтэйтэйгээ зоог барьж, түүнтэй хамт хэдэн цаг байсандаа тун таатай сэтгэгдэлтэй үлдсэн бол Синди Кроуфорд ихэд сандарсан гэнэ. Учир […]Цааш унших

Мариа Шарапова сүйт залуутайгаа Малибуд амарч байна

Оросын теннисийн од Мариа Шарапова сүйт залуутайгаа хамт  Малибуд амарч, Зул сарыг тэмдэглэжээ. Өдгөө 33 настай Мариа Шарапова энэ сарын 17-нд 41 настай Александр Гилкес гэгчтэй сүй тавьсан юм. Тэд 2018 оноос хойш болзож байгаа юм. Александр Гилкес нь Их Британийн хаан угсааныхантай ойрын холбоотой нэгэн юм. Тэрбээр ханхүү Харригийн эхнэр Меган Марклын дотны найз […]Цааш унших

Трамп: Меланиа бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тэргүүн хатагтай

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Меланиа Трамп нэг ч загварын сэтгүүлийн нүүрэн дээр гараагүй хэдий ч нөхөр нь түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тэргүүн хатагтай хэмээн магтжээ. Тэрбээр өөрийнх нь төр барих хугацаанд эхнэрийг нь нүүрэн дээрээ гаргаагүй сэтгүүлүүдийг “Худал мэдээллийн эх сурвалж” хэмээн цоллосон байна. Харьцуулж үзвэл Барак Обамагийн засаглалын үед тэргүүн хатагатай Мишель […]Цааш унших

Тайландын хааны амрагийн 1000 гаруй нүцгэн зураг интернэтэд цацагджээ

Тайландын хаан Важиралонгкорн дахиад л дуулианы бай боллоо. Интернэт түүний амраг Синеенатра «Кои» Вонгважирапакдигийн гар утсаараа хийсэн хэдэн мянган зураг цацагджээ. Зураг дээр бүсгүй нэлээд задгай хувцасласан байдалтай гарчээ. Синеенатрагийн зургуудын ихэнхийг Тайландын засаглалын тухай шүүмжилсэн материал бичдэг Британийн сурвалжлагч Эндрю Маршалл руу илгээсэн байна. “Зургуудыг Коигийн хувийн гар утаснаас авсан нь илт байна. Ихэнхийг […]Цааш унших

Шагчид бөөндөж авсан бараагаа буцаахаар шогтов

Засгийн газраас нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийдвэрийг даваа гарагт гаргасантай зэрэгцээд зарим иргэд согтууруулах ундааг бөөндөн худалдан авсан. Үүнийг сошиалаар “хууль бусаар согтууруулах ундааг дамлан худалдах нь. Өмнөх хөл хорионы үед шагийн архи, согтууруулах ундааны үнэ хэд дахин өссөн. Энэ удаагийн хөл хорионы үед 18 градусаас бага согтууруулах ундааг хорихгүй байх […]Цааш унших

“Мэрилин Мэнсоны хөшөө” оросуудыг айдаст автуулав

Барууны орнуудад хөшөө дурсгал нураах нь соёлын шинэчлэл хийх нэг төрлийн арга, хэрэгсэл болсон билээ. Гэтэл ОХУ-ын нэгэн хотод “аймшгийн царайтай” хөшөөг дээрхээс тэс өөр шалтгаанаар буулгажээ. Нововоронеж хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу энэ сарын 20-нд тосгоны 250 жилийн ойд зориулан “Алёнка” нэртэй металл хөшөө босгожээ. Гэвч иргэдийн эсэргүүцлээс болж эрх баригчид ганцхан өдрийн […]Цааш унших

Дуучин Ариана Гранде сүй тавьжээ

Дэлхийн алдарт дуучин Ариана Гранде өөрийн найз залуу Далтон Гомезтой сүй тавьснаа зарлалаа. Өдгөө 27 настай дуучин, жүжигчин Америк бүсгүйн хувьд өөрийн инстаграм хуудаснаа сүйн бөгжнийхөө зургийг оруулан, “Үүрд, үүнээс ч илүү” хэмээх тайлбарыг бичжээ. Ариана Грандегийн сүйт залуу Далтон Гомезын хувьд үл хөдлөх хөрөнгийн агент бөгөөд хосууд энэ оны хоёрдугаар сард Лос Анжелес хотод […]Цааш унших

Ванесса Брайантын ээж 5 сая доллар, байшин нэхэмжилжээ

Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант агсны эхнэр Ванесса Брайант шүүхэд дуудагджээ. Учир нь түүний ээж Софиа Лайн Ванессагаас таван сая ам.доллар, цоо шинэ байшин, автомашин мөн 18 жилийн турш зээ нараа харж хандсан мөнгөө нэхэмжилжээ. Тэрбээр 18 жилийн хугацаанд хүүхэд харж байсан нэг цагаа 96 ам.доллараар үнэлсэн аж. Ванесса Брайант одоогоор Калифорни мужийн Оранжийн […]Цааш унших