Tags : нийтлэл

Бид маскаа зүүж байна, гэхдээ зөв зүүе

Өчигдрөөс улаанбаатарчууд бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 34 чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нээгдэж байгаа. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдүүлж, хамгийн энгийнээр маскаа зүүж, бээлий өмсөж, агаар сэлгэлт хийж, хүн хоорондын зайгаа барьж ажиллаж, амьдрах нөхцөл бидний өмнө тулгарлаа. Гэсэн хэдий ч яг журмын дагуу хоёр […]Цааш унших

Саримсны дайн

Өнгөрсөн хавар саримсны үнэ огцом өслөө. Хил хаалттайн дээр аагтай, амттай саримс коронавирусийг анагаах шидтэй гэх яриа гарсан тул худалдаа эрхлэгчид жижиглэнгийн үнээ огцом нэмж кг нь 4000 төгрөг байсан саримс сарын дотор 8000 төгрөг болж өсөв. Амтлагч, анагаагч болох саримсны зах зээлийг өдгөө өмнөд хөрш тэр чигт нь атгаж дэлхий нийтийн хэрэгцээний 80 хувийг дангаараа […]Цааш унших

Сая төгрөг тараасан ч сэтгэл нь ханахгүй халамжийнхан

Covid-19 цар тахлаас болж, ажил эрхлэх боломжгүй болсон иргэд Засгийн газраас хөдөлмөрлөх боломж олгохыг шаардаж ирсэн бол халамжаар амьдралаа залгуулагсад нь “Хүнсгүй өлбөрч үхлээ. Түлшгүй хөлдөж үхлээ” гэж дарамт үзүүлэх. Уг нь дотоодод цар тахал дэгдэнгүүт хамгийн тэргүүнд төрийн тэтгэлэг хүртсэн нь халамжлуулагчид байв. Зөвхөн хөл хорионы хугацаанд энэ бүлгийнхэн рүү төрөөс “цацсан” тэтгэмжийг задалбал: […]Цааш унших

Хорионоос өндийсөн дарангуйлал

Хүний эрхийн хамгийн хүчтэй дайсан нь дарангуйлал. Дарангуйллын бий болоход хамгийн хүчтэй зэвсэг нь айдас. Яг одоо бүгдээрээ цар тахлын айдастай байна. Энэ айдас эрхээ хасуулах эхний дархлааг дарангуйлаад эхэлчихлээ. “Улсын эрх ашгийн төлөө” үгээр тэжээгдэн дарангуйлал өсөн өндийж байна. Уухайлан дэмжиж байна. Аль ч дарангуйлал нийгмийн дайсныг бий болгодог. Бидний ковидтой тэмцэх тэмцэл аажмаар утгаа алдаж […]Цааш унших

“Гэрэлт цохны булш”-ийн эмгэнэлт түүхийг Монгол төр шинээр бүтээсэн нь

Ээж нь коронавирусийн халдвар авсан хоёр хүүхдийг гэрт нь оруулалгүй хөөж явуулсан хэрэг Баянзүрх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт гарлаа. Ээж нь коронавирусийн халдвар авч эмнэлэгт хүргэгдэнгүүт дөрөв, 17 настай хоёр хүүхдийг нь халдваргүй ч гэлээ журмын дагуу “Улаанбаатар” зочид буудалд тусгаарласан байдаг. Тусгаарлалтын 14 хоног дуусангуут хүүхдүүдийг ХӨСҮТ, ЭМЯ, УОК гэсэн холбогдох байгууллагууд нь хүн […]Цааш унших

Хүн чанараа хайгаарай

Covid-19 монголчуудын өрсөлдөх чадвар, зохион байгуулалт, бэл бэнчин, ааш аяг, хүн чанар гээд бүгдийг шалгаж байна. УОК-ын дарга Я.Содбаатар, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан улайм, цайм гаргасан шийдвэрээ үгүйсгэн гүрийж буйг хэн хүнгүй үзлээ. Хамгийн хариуцлагатай албан тушаалтнууд ичгүүр, сонжуургүйгээр иргэдээ басамжилж байна. Сав хийвэл өөрсдийн ашигтай өнцгөөс сурамгай бичлэг хийж олон нийтэд түгээчих гээд байдаг […]Цааш унших

Онцгой үеийн онцгүй хандлага

Саяхныг хүртэл дэлхийд жишиг болохуйцаар ковидоос иргэдээ хамгаалж чадсан улс гэх имиж Монголынх байлаа. Баримтат кино хүртэл хийлгээд амжив. Бид эдийн засаг, аж ахуйн нэгжүүдээрээ дэнчин тавин байж арга хэмжээ авсан. Дор бүрнээ л эрвийх дэрвийхээрээ хичээсэн. Гэхдээ… Гэхдээ бид өнгөрсөн арван сарын турш дотооддоо халдвар алдсан тохиолдол яах вэ гэдэгт бэлтгэлгүй байсан нь бэлэн […]Цааш унших

Стандарт хэмжил зүйн газрын дарга хууль зөрчив үү?

Монгол Улс covid-19-ийн халдварыг дотооддоо алдсанаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд төсвийн үргүй зардлыг тэвчиж, санах ёстойг төрийн байгууллагынханд сануулсан. Мөн, төрийн байгууллагын дарга нар сахилга дэг журмыг  сайтар сахиж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах ёстойг ч анхааруулсан. Гэвч, үнэндээ төрийн сахилга […]Цааш унших

Эзэн Чингисийн асаасан Их Монгол Улсын гал бөхөх учиргүй

Их Монгол Улсын тулгыг тулж, галыг нь бадраасан суутан, Богд Чингис хааны мэндэлсэн өдөр өчигдөр тохиолоо. Найман зууны тэртээ дэлхийн дайдад Монголын суу алдрыг цуурайтуулж явсан Чингисийн байгуулсан төрийн гал үл бөхөн, зуунаас зуунд дүрэлзэж байна. “Бөхөх учиргүй гал юм” хэмээн олон ч сударт өгүүлсэн нь бий. Монгол түмэн ч ийн сүсэглэх аж. Алтан ургийн […]Цааш унших

14 ХОНОГИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИО БА ГАРАХ ХОР НӨЛӨӨ

Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног буюу 2020 оны 12-р сарын 1-ний 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Монгол Улс цар тахлыг дотооддоо алдсан энэ үед хатуу хөл хориог сунгах нь зөв ч ард нь маш олон хор хөнөөл байгааг иргэд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байна.  Тухайлбал иргэн Д.Хулан өөрийн байр сууриа […]Цааш унших