Tags : дэлхий

Францад шинэ жилийн шөнө 30 автомашин шатаажээ

Францын Страсбургт шинэ жилийн шөнө танхай этгээдүүд 30 автомашиныг шатаажээ. “Figaro” сонинд мэдээлснээр хорио цээрийн дэглэмийг үл харгалзан автомашинуудыг шатаасан учир цагдаа нар эргүүл хамгаалалтаа чангатгаж, хэд хэдэн гудамжинд машин зогсоохыг хориглосон байна. Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран иргэддээ хандан COVID-19-ийн халдварын тархалтын улмаас шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриалсан юм. Францад өнгөрсөн арванхоёрдугаар сарын […]Цааш унших

Австрали улс төрийн дууллын үгээ өөрчлөв

Австраличууд нэгдүгээр сарын нэгнээ төрийн дууллаа өөр хувилбараар дуулах болсон тухай Ерөнхий сайд Скотт Моррисон пүрэв гарагт мэдэгдлээ. Тодруулбал, уугуул иргэдийн  түүхийг үгүйсгэсэн “залуу, чөлөөт” гэсэн үгийг төрийн дууллаас хасахаар болжээ. Ерөнхий сайд Моррисон энэхүү өөрчлөлт улс үндэстний эв нэгдлийн баталгаа болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Advance Australia Fair нэртэй сүлд дуунаас хасагдсан “For we are young and […]Цааш унших

Хүн төрөлхтөн 2021 оныг өөдрөгөөр төсөөлж байна

Дэлхийн хүн амын бараг тал нь буюу 43% нь угтаж буй оныг өөдрөгөөр төсөөлж байна. Gallup International бие даасан агентлагийн 41 оронд явуулсан “Аз жаргалын индекс” судалгаа ийм үр дүн харууллаа. Санал асуулгад оролцогчдын 26% нь энэ онд онцын өөрчлөлт гарахгүй гэсэн бол 24% нь илүү дордоно,  7% нь мэдэхгүй гэж хариулжээ. Дэлхийн аз жаргалын индекс […]Цааш унших

Коронавирусийн халдвар анх дэгдсэн Ухань хотод шинэ жилийг хөлтэй, хөөртэй

Коронавирусийн халдвар анх илэрсэн Хятадын Ухань хотноо 2021 оныг хөлтэй хөөртэй угтжээ. Олон хүний аминд хүрсэн аймшигт цар тахлыг даван туулсан энэ хотын оршин суугчид өнгөрсөн оны нэгдүгээр сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэн хүртэл урт хугацааны хөл хорионд байсан юм.  Харин энэ удаад гудамж талбайд хүмүүс олноороо цугларч, цагийн зүү шөнийн 00:00 цагийг заан 2021 он […]Цааш унших

АНУ-ын конгрессийн гишүүнээр саяхан сонгогдсон улс төрч Covid-19 өвчний хүндрэлээр

Энэ сарын эхээр болсон конгрессийн сонгуулиар АНУ-ын Луйзиана мужид ялалт байгуулаад байсан Бүгд Найрамдах намын улс төрч Люк Лэтлоу коронавирусийн халдвараар 41 насандаа таалал төгссөн тухай өчигдөр албаны эх сурвалж мэдээлжээ. Лэтлоу энэ сарын эхээр болсон сонгуулиар Луйзиана мужийн тавдугаар тойрогт 62 хувийн саналаар ялсан юм байна. Одоо мужийн хуулийн дагуу түүнийг орлох хүнийг тодруулах нэмэлт […]Цааш унших

Ухань хотоос цар тахлын талаар анх мэдээлсэн иргэнд хорих ял

Ухань хотод коронавирусийн цар тахал анх дэгдэхэд гадагш мэдээлэл түгээж байсан иргэн Зань Заньд Хятадын шүүх Даваа гарагт дөрвөн жил шоронд хорих ял оноосон юм. Түүнд “нийгмийг талцуулж, тогтворгүй байдалд турхирсан” гэх үндэслэлээр хорих ял оноосныг өмгөөлөгч нь мэдээлжээ. Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гаргасан мэдэгдэлдээ иргэний сэтгүүлч Зань Занийг даруй суллахыг […]Цааш унших

Хорватад газар хөдөлж, долоон хүн нас баржээ

Хорватад 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж долоон хүн амиа алджээ. Хотуудад байшин барилга сүйрч, нурангин доороос амьд үлдсэн иргэдийг эрэн хайж байна. Газар хөдлөлтийн голомтоос 3км-ийн зайд 20 мянган хүн амтай Петриня хотод 12 настай охин энджээ. Глин хотод таван хүн амь үрэгдсэн талаар хотын захирагч мэдэгдсэн байна. Мөн нэг хүний цогцсыг Жажин хотын […]Цааш унших

ОХУ Навальный яаралтай ирэхгүй бол шоронд хийнэ

ОХУ-ын шоронгийн алба өчигдөр/2020.12.28/ сөрөг хүчин, Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйд хоёр сонголт өгчээ. Тэдгээр нь Германаас нэг хоногийн дотор яаралтай эргэж ирэх, түүнээс хоцорвол шоронд орох сонголт аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинг хамгийн ихээр шүүмжилдгээрээ алдартай Навальный энэ оны наймдугаар сард онгоцонд явж байгаад ухаан алдаж, эмнэлгийн тусламж авахаар Германд очсон билээ. Удалгүй Герман болон […]Цааш унших

400 гаруй Их Британийн иргэн нэг шөнийн дотор Швейцарийн тусгаарлах

Коронавирусийн шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор Швейцарийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт Их Британийн иргэдийг ирэхэд нь 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан юм. Арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн энэ журам хэрэгжсэн бөгөөд үүнээс гадна арванхоёрдугаар сарын 14-нөөс хойш Швейцарьт ирсэн британичуудыг нөхөж 10 хоног тусгаарлахаар болсон байна. Уг шийдвэр Зул сарын баярын амралтаа Швейцарийн цанын баазуудад […]Цааш унших

Англид байгалийн гамшиг тохиож орон сууцнууд усанд автжээ

Төв Английн олон хүн усанд авсан сууцанд шинэ оноо угтаж байна. Учир нь “Белла” шуурга хүчтэй бороо дагуулсны улмаас Грейт Уз гол эргээсээ хальсан байна. Одоогоор аврагчид усанд автсан 1500 орчим сууцны оршин суугчдийг аюулгүй газар гарахыг зөвлөн ажиллаж байгаа аж. Харин оршин суугчид баярын өмнө гэрээсээ гарахгүй гэж эсэргүүцэж буй гэнэ.  Эх сурвалж: eagle.mnЦааш унших