МАХН-ын “Өрх бүрийг орон сууцжуулах” үлгэр жаргав

 МАХН-ын “Өрх бүрийг орон сууцжуулах” үлгэр жаргав

Сонгуульд оролцох нам эвслийг популист амлалтын салхийг МАХН “Өрх бүрийг орон сууцаар хангах, цалинг таван сая төгрөгт хүргэх” амлалтаараа хагалж, одоо болтол тасархай тэргүүлж байгаа билээ. Ардчилсан нам “Дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэнэ” гэснээрээ жаахан дөхсөн, бараа, бараандаа яваа, энэ хоёр нам.

МАХН бүх айлыг орон сууцанд яг хэрхэн, ямар аргаар оруулах гэж байгааг генсекийнх нь ярианаас ойлгох гэж оролдлоо. Үнэндээ явдаггүй ээ.

Тэрээр “Монголд “Жаргалын найман хот” байгуулна. Ингэхдээ Зөвхөн компанийн эзэн нь ашиг олоод ажилчид нь алданг ононг цалинтай байдаг өнөөдрийн зах зээлийн гэх харгис зарчмыг шинэ хотыг бүтээн байгуулах явцад орвонгоор нь өөрчилнө.

Зөвхөн энэ зарчмыг хэрэгжүүлснээр буюу ашиг нь ганц эзэнд очдог зарчмыг халснаар иргэдийн цалин хөлс таван сая төгрөгт хүрэх нэг бололцоог нээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй” гэжээ. Тэрээр энэ үгээрээ “Нийт монгол ажилчдын цалинг таван саяд хүргэнэ” гэсэн амлалтаа барилгачдад л хамаатай болгожээ.

Үгүй бол монголчууд бүгд нэг хэсэгтээ барилгачин болж “Жаргалын найман хот” төсөлд зүтгэх бололтой. Тэгээд байраа зараад гарсан ашгийг эзэн ганцаараа биш, ажилчид ч хувааснаар цалин орлого нь таван саяд хүрэх юм байна. Тэгэхээр, барьсан барилгаа зарж, олсон мөнгөө тэнцүү хуваана гэдэг байж болох санаа. Бүтэшгүй нь мэдэгдсэн ч энд, тэнд бүтэл зэхий улс орнуудад туршигдаад л байдаг.

Гэтэл юу юугүй “Хархорин орчимд байгуулагдах шинэ нийслэлд 100 мянган айл өрх амьдрахаар төлөвлөж байна. Энэ нь төсөөлбөл Эрдэнэт хотоос гурав дахин том хот босно гэсэн үг. Эдгээр 100 мянган айлын орон сууцыг шинэ нийслэлд амьдарч, ажиллахыг хүссэн иргэдэд урьдчилгаа мөнгөгүй, жил, сараар хүү тооцолгүйгээр өгнө. Бараг үнэгүй өгнө гэсэн үг. Дундаж буюу 60 метр квадрат бүхий хоёр өрөө байрны төлбөр нь байрны мөнгөнөөс гадна 50 мянган төгрөг байхаар тооцож байгаа” гэсэн байх нь тэр. Тэгэхээр, барилга дээрээ өөрсдөө ажиллаад, барьсан барилгаа хүмүүст үнэгүй өгчихөөр чинь сарын таван сая төгрөгийн цалинг хэнээс авах хэрэг вэ.

Монгол баялагтай нь үнэн. Гэхдээ МАХН баталгаагүй онолд итгээд замбараагүй мөнгө хэвлэж ашиглавал маш аюултай. АН нэг хэсэг бас мөнгө хэвлэж орон сууц барьж байсан. Тухайн үедээ болж байсан ч алсдаа маш аюултай ажил байсан. Азаар 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН ялсан тул зогссон. Иргэдийг орон сууцжуулахад эх үүсвэр хэрэгтэй. Гэхдээ тэр эх үүсвэрийг нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх замаар бий болговол илүү ирээдүйтэй, илүү аюулгүй, тогтвортой байх болно. Тэгэхээр тэдэнд энэ ажлыг зэрэг хийхийн тулд заавал нэмэлт эх үүсвэр хэрэгтэй.

Харин МАХН мөнгө хэвлэнэ гэж Э.Эрдэнэжамьян телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн. МАХН-ын бүх хүнийг орон сууцаар хангах “үлгэр” ч энэ хүрээд жаргасан гэж болно.

Эх сурвалж: eagle.mn

[DISPLAY_ULTIMATE_SOCIAL_ICONS]

Digiqole ad

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published.