12 УДААГИЙН ТУСГАЙ НИСЛЭГЭЭР 2641 ИРГЭНЭЭ ТАТАН АВЧЭЭ

 12 УДААГИЙН ТУСГАЙ НИСЛЭГЭЭР 2641 ИРГЭНЭЭ ТАТАН АВЧЭЭ

Дэлхийн 215 орон, бүс нутагт шинэ төрлийн коронавирусийн халдвар тархлаа. Үүнтэй холбогдуулан манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хаасан билээ. Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдэд асуудал тулгарч буй.  

УОК-ын Шуурхай штабаас 12 удаа тусгай нислэг үйлдэж, мөн ОХУ-ын Тува, Улаан-Үд, БНХАУ-ын Эрээн хотуудад байгаа иргэдээ газрын тээврээр татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 12 удаагийн тусгай нислэг болон газрын тээврээр нийт 28 улсаас иргэнээ 8000 гаруй иргэнээ татан аваад байна.

Тодруулбал: 

Түүнчлэн энэ сарын 13-нд ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч, 14-нд Улаанбаатар-Истанбул чиглэлийн тусгай онгоцоор 179 иргэнийг татан авчээ. 

Гадаадаас татан авсан иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал,  Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудал, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудал зэрэг газруудаар байрлуулж, 21 хоног тусгаарлаж буй юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Энэ нь өмнөх ирсэн иргэдийн тоог хасаад гаргасан тоо. Тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахад аль улс бүс нутгийн иргэдэд боломжийг олгох вэ гэдгээ судалдаг гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байсан.  

Ойрын хугацаанд нэг тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж буй. Тодруулбал Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үйлдэнэ. Мөн маргааш буюу тавдугаар сарын 15-нд Эрхүүгээс 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: eguur.mn

[DISPLAY_ULTIMATE_SOCIAL_ICONS]

 

Digiqole ad

AndNews

2 Comments

  • Thanks for sharing excellent informations. Your web-site is so cool. I’m impressed by the details that you have on this site. It reveals how nicely you understand this subject. Bookmarked this website page, will come back for extra articles. You, my friend, ROCK! I found just the information I already searched all over the place and just couldn’t come across. What a great website.

  • Thanks for sharing superb informations. Your site is so cool. I am impressed by the details that you have on this site. It reveals how nicely you understand this subject. Bookmarked this website page, will come back for more articles. You, my friend, ROCK! I found simply the information I already searched all over the place and simply could not come across. What a perfect web site.

Leave a Reply

Your email address will not be published.