Д.Нямхүү: Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

 Д.Нямхүү: Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийгдсэн шинэ коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг тодорхойлбол:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2,
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10,
Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.
Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна” гэв.

Эх сурвалж: 24barimt.mn

[DISPLAY_ULTIMATE_SOCIAL_ICONS]

Digiqole ad

AndNews

2 Comments

  • Good write-up, I?¦m normal visitor of one?¦s blog, maintain up the nice operate, and It is going to be a regular visitor for a lengthy time.

  • I think this is among the most vital info for me. And i’m glad reading your article. But wanna remark on few general things, The site style is wonderful, the articles is really nice : D. Good job, cheers

Leave a Reply

Your email address will not be published.