Энэ сарын башёгийн хуваарийг хэлэлцэнэ

 Энэ сарын башёгийн хуваарийг хэлэлцэнэ

Японы Засгийн газар орон даяар тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгавал тавдугаар сарын башёгийн хуваарийн талаар

хэлэлцэнэ гэж тус улсын Сүмо бөхийн холбоо мэдээллээ. Японд тогтоосон онцгой байдлыг нэг орчим сараар сунгаж магадгүй гэж Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэнтэй холбогдуулан Сүмо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаяма ийнхүү мэдээлжээ.

Шинзо Абэ албан ёсны шийдвэрийг өнөөдөр гаргана. Онцгой байдлын дэглэмийг сунгасан тохиолдолд бид тэмцээний хуваарийн талаар хэлэлцэнэ гэж Шибатаяма хэлжээ.

Сүмо бөхийн холбоо коронавирусийн халдвартай холбогдуулан зуны тэмцээний нээлтийг тавдугаар сарын 24 хүртэл хоёр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн сард гаргаад байсан юм. “Бид тэмцээнийг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулах юм уу, цуцлах талаар хэлэлцэнэ” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ.

Эх сурвалж: bolod.mn

[DISPLAY_ULTIMATE_SOCIAL_ICONS]

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.