“Pfizer”: ДЭМБ-аас зөвшөөрөл авсан анхны вакцин боллоо

 “Pfizer”: ДЭМБ-аас зөвшөөрөл авсан анхны вакцин боллоо

ДЭМБ –аас өнөөдөр өглөө /2021.01.01/ АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг яаралтай журмаар баталжээ. Өмнө нь хэд хэдэн улс орон дотооддоо ашиглахыг зөвшөөрөөд байсан бол энэ удаа дэлхийн хэмжээний байгууллагаас зөвшөөрөл авсан анхны вакцин болж байна.

Ийнхүү ДЭМБ зөвшөөрөл олгосноор НҮБ зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд энэхүү вакциныг худалдан авч, гишүүн орнууддаа тараах боломжтой болж байгаа аж.

“Энэ бол цар тахлын эсрэг вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн маш нааштай алхам юм” гэж ДЭМБ-ын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийн асуудал хариуцсан захирлын орлогч, доктор Мариангела Симао мэдэгдэлдээ дурджээ. ДЭМБ-ын тусгай зөвлөл нэгдүгээр сарын 5-нд хуралдаж, вакциныг түгээх зөвлөмжийг гаргахаар төлөвлөсөн байна.

Image

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.