Өдөртөө 19-21 градус хүйтэн байна

 Өдөртөө 19-21 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр  29-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 19-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.

ЦУОШГ

Эх сурвалж: gogo.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.