Он солигдох мөчид Нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ

 Он солигдох мөчид Нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ

Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн бөгөөд Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзээрэй.

Мөн “он солигдох мөчид ҮБХИС, Дамбын гүүр, Баянхошуу, Зүрх уулын энгэр, Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион байгуулж байна. Шинэ жилээр айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж байгаа НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ баярлалаа” гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй.

Эх сурвалж: gogo.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • so much excellent information on here, : D.

Leave a Reply

Your email address will not be published.