Нийслэлд хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр барих газар олгожээ

 Нийслэлд хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр барих газар олгожээ

Нийслэлд хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж ЧД-ийн V  хорооны нутаг дэвсгэрт 11000 кв/ метр газар олгож буй батламжийг Соёлын сайд С.Чулуунд гардуулжээ. 

Батламжид “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна” гэсэн зорилгын хүрээнд Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийг V  хорооны нутаг дэвсгэрт 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн гэрчилгээжүүлэв” гэжээ. 

Ингэснээр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, олон нийтийн хандив болон Засгийн газрын дэмжлэгээр энэ төслийг эхлүүлэх боломж бүрдлээ.  

Эх сурвалж: gogo.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • I like this site because so much useful material on here : D.

Leave a Reply

Your email address will not be published.