А.Амбасэлмаа: ЧД-ийн цагдаагийн хэлтсийн албан хаагчаас коронавирус илэрсэн

 А.Амбасэлмаа: ЧД-ийн цагдаагийн хэлтсийн албан хаагчаас коронавирус илэрсэн

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ажилладаг хүн коронавирусийн халдвар авсан байна. Тухайн албан хаагчийн гэр бүлийн хүн халдвар авсан байсан бөгөөд тэрбээр хоёрдогч хавьтал хэмээн тусгаарлагдаад байжээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 21-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёрдогч хавьтлаар тусгаарлагдаж байсан цагдаагийн ажилтны өчигдөр батлагдсан. Тийм учраас түүний ойрын хавьтал болох 13 хүнийг тусгаарласан. Мөн тус цагдаагийн газар ажиллаж байсан 74 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн цагдаагийн хэлтсийн 240 хүний шинжилгээг өнгөрсөн шөнөөс авч эхэлсэн” гэж хэллээ.

Эх сурвалж: gogo.mn

Digiqole ad

AndNews

2 Comments

  • Wow! Thank you! I permanently needed to write on my site something like that. Can I take a fragment of your post to my website?

  • I have recently started a blog, the information you offer on this website has helped me tremendously. Thanks for all of your time & work. “Quit worrying about your health. It’ll go away.” by Robert Orben.

Leave a Reply

Your email address will not be published.