“Тэнүүн-Огоо” компанийн жолоочоос ХАЛДВАР илэрчээ

 “Тэнүүн-Огоо” компанийн жолоочоос ХАЛДВАР илэрчээ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр арванхоёрдугаар сарын 28-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. 

Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанийн жолооч нараас коронавирусний халдвар илэрсэн талаар өнөөдөр мөн ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тухайн жолооч халдвар авсан нь уржигдар тогтоогдсон аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн жолооч гэр бүлээсээ халдвар авсан ба түүний хамаатан нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сахиур хийж байхдаа халдвар авчээ. 

Жолоочийн нэг болон хоёрдугаар хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан ба одоогоор халдвар илрээгүй байгаа гэв. 

ХӨСҮТ-өөс энэ талаар “Халдвар авсан жолооч ажилдаа хамгийн сүүлд энэ сарын 24-нд ажилдаа очсон. Гэр бүлийн хүн нь коронавирусний халдвар авсан байсан. Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилдэг жолооч байсан. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-24-нд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж: zindaa.mn

 

Digiqole ad

AndNews

1 Comment

  • I loved as much as you will receive carried out right here. The sketch is tasteful, your authored material stylish. nonetheless, you command get bought an impatience over that you wish be delivering the following. unwell unquestionably come further formerly again as exactly the same nearly very often inside case you shield this hike.

Leave a Reply

Your email address will not be published.