Төлбөрийг чөлөөлсөн ч хэрэглээний бичилт хийнэ

 Төлбөрийг чөлөөлсөн ч хэрэглээний бичилт хийнэ

Засгийн газраас айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг ирэх оны долдугаар сар хүртэл тэглээд буй.Энэ хугацаанд эрчим хүчний хэрэглээний зардлыг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” хариуцах юм.Хэдийгээр төлбөрийг тэглэсэн ч айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгааныг урьдын адил бичих юм байна.Цахилгааны хэрэглээ тогтмол байвал “Эрдэнэт үйлдвэр” хариуцах ба хэрэглээнээс давсан бол иргэн, ААН зөрүү төлбөрийг төлөх юм.

Цахилгааны төлбөрийг чөлөөлсний дараа эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, зохиомол ачаалал үүсээд байв.Улмаар бүх нийтээрээ тэг зогсолт хийж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Иймд цахилгааны хэрэглээг тогтвортой барих, ачааллыг бууруулахын тулд салбарын яамнаас  эрчим хүчний хэрэглээний илүү зардлыг иргэн, аж ахуй нэгж төлөх зохицуулалтыг хийсэн.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдээлснээр орон сууцны хорооллын хэрэглэгчдийн ачаалал өнгөрсөн долоо хоногоос 22%-аар буурсан байна.Мөн гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээгээр буурчээ. Бүх чиглэлд цахилгааны ачаалал буурснаар хэрэглээ тогтвортой болсон байна. Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос сануулжээ. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн сарын цахилгааны төлбөр 70 хувьтай байгаа аж.

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • whoah this blog is wonderful i love reading your posts. Keep up the great work! You know, lots of people are looking around for this info, you could help them greatly.

Leave a Reply

Your email address will not be published.