Түүхэнд энэ өдөр

 Түүхэнд энэ өдөр

12 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 363 дахь (өндөр жил бол 364 дэх) өдөр юм. Мөн он дуустал 2 өдөр үлдэж байна.

Өнөөдөр Ирландад Үндсэн хуулийн өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Жон Войт, Алтан бөмбөрцөгийн шагналт Патриша Кларксон, дуучин Декстер Холланд, кино найруулагч Эндрю Пол Вачовски, Их Британийн жүжигчин Жуд Лоу, Оросын биатлоны тамирчин Ольга Якушова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911 – Монголчууд Манж Чин гүрнээс тусгаар тогтнож, Богд хаант Монгол улс байгуулагдав.

1922 — ЗСБНХУ байгуулагдсан тухай хэлэлцээрийг үзэглэжээ.

1972 — “L-1011” онгоц Эверглейдс-д осолдов.

1977 — ОХУ-ын дотоодын цэргийн «Витязь» тусгай отряд байгуулагджээ.

1989 — Вацлав Гавел Чехословакийн Ерөнхийлөгч болов.

1991 — Узбекистанд тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт явагдаж, Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. И. А.Каримов Узбекистаны Ерөнхийлөгч болов.

1996 — Гватемалд 36 жил үргэлжилсэн иргэний дайн дайсагнагч талуудын эвлэрлээр дуусжээ.

2012 — “Ту-204” онгоц Внуковод осолджээ.

Эх сурвалж: zindaa.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • You have observed very interesting details ! ps decent site.

Leave a Reply

Your email address will not be published.