Маш хүнд байсан гурван хүний нэгийнх нь биеийн байдал сайжирчээ

 Маш хүнд байсан гурван хүний нэгийнх нь биеийн байдал сайжирчээ

Novel coronavirus outbreak and quarantine concept.

ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авч, биеийн байдал нь маш хүнд хэмээн эмчлэгдэж байсан нэг хүний биеийн байдал сайжирч, хүнд ангилалд шилжжээ.

Өнөөдрийн байдлаар 416 хүн халдварын улмаас эмчлэгдэж байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал маш хүнд, 8 хүний биеийн байдал хүнд, 50 хүний биеийн байдал хэвийн байгаа юм.

Манай улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 1137 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 711 хүнийг эдгээж, эмнэлгээс гаргаад байгаа юм.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Маш хүнд хоёр хүний нэг нь 81 настай эрэгтэй хүн бөгөөд зүрхний шигдээстэй, тархины цус харвалттай, коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Халдвар эмчлэгдсэнийг илтгэх эсрэг бие үүссэн. Тухайн иргэний биеийн байдал нь тогтвортой болохоор холбогдох эрүүл мэндийн байгууллага руу нь шилжүүлнэ.

Дараагийн маш хүнд байгаа өвчтөн бол 73 настай эмэгтэй. Тухайн өвчтөний хувьд арванхоёрдугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс шилжиж очсон. Онош нь сүрьеэгээр өвчилж байсан үлдэцтэй, артерийн даралт ихсэлт,  цус багадалтын маш хүнд хэлбэртэй, уушгиндаа хатгалгаатай хүн эмчлэгдэж байна” гэлээ. 

Эх сурвалж: gogo.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • Great – I should certainly pronounce, impressed with your web site. I had no trouble navigating through all the tabs as well as related information ended up being truly simple to do to access. I recently found what I hoped for before you know it at all. Reasonably unusual. Is likely to appreciate it for those who add forums or anything, web site theme . a tones way for your customer to communicate. Nice task.

Leave a Reply

Your email address will not be published.