16 настай Анна Щербакова рекорд тогтоон түрүүлэв

 16 настай Анна Щербакова рекорд тогтоон түрүүлэв

Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний хос болон эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд өчигдөр(2020.12.26) Челябинск хотод тодорлоо. Бүх Оросын төдийгүй дэлхийн анхаарлын төвд үргэлж байдаг эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар өдгөө 16 настай Анна Щербакова 264.10 оноо авч рекорд тогтоон тодорчээ. Тэрбээр ийнхүү Оросын аваргаар гурван жил дараалан тодорч байна. Хэдийгээр Анна Щербакова Оросын төдийгүй дэлхийн рекордыг эвдсэн ч энэхүү тэмцээн нь олон улсын тэмцээн биш байсан учир дэлхийн рекорд хэмээн бүртгээгүй ажээ.

Анна Щербаковагаас өмнө домогт Ирина Слуцкая 1999-2001 онуудын хооронд гурав дараалан түрүүлж байв.

Харин дэд байранд 14 настай Камила Валиева 254.01 оноо авч шалгарсан бол гутгаар байранд 16 настай Александра Трусова 246.37 оноотойгоор шалгарчээ.

EqLfFOgW4AE1Y_P
EqLfFOlXcAEt0Ru
EqLfFOjXcAg_6uh

Анна Щербаковагийн багшаар алдарт Этери Тутберидзе ажилладаг юм. Этери Тутберидзегийн гараас олимп, дэлхийн аварга Алина Загитова, олимп, дэлхийн мөнгөн медальт Евгения Медведева зэрэг шилдэг тамирчид төрөн гарчээ.

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • Wow, wonderful blog layout! How long have you been blogging for? you made blogging look easy. The overall look of your site is great, as well as the content!

Leave a Reply

Your email address will not be published.