Япон улсад коронавирусийн шинэ хувилбарын 7 тохиолдол илэрсний дараа гадаадын иргэдэд хилээ хаалаа

 Япон улсад коронавирусийн шинэ хувилбарын 7 тохиолдол илэрсний дараа гадаадын иргэдэд хилээ хаалаа

Япон улсын засгийн газар тус улсад байнга оршин суух эрхгүй гадаадын иргэдэд хилээ хааж байгааг Бямба гарагт зарлалаа.

Энэ нь тус улсад Их Британиас гаралтай коронавирусийн шинэ хувилбараар халдварласан долоон тохиолдол илэрсэнтэй холбоотой юм. Баасан гарагт Их Британиас ирсэн таван хүнээс уг халдвар илэрсэн бол Бямба гарагт дахин хоёр хүнээс илэрчээ.

Их Британиас ирсэн нэг гэр бүлийн хоёр хүнээс өчигдөр коронавирусийн шинэ хувилбар нэмж илэрсэн бөгөөд энэ нь нисэх буудлаас гадуур илэрсэн анхны тохиолдлууд байв.

Хилийн хориг Даваа гарагаас эхлэн нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих юм.

Япон улсын иргэд, байнга оршин суух эрхтэй гадаадын иргэдийг зөвхөн хилээрээ нэвтрүүлэх ч тэдгээр нь онгоцонд суухаасаа өмнө 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээнийхээ хариуг үзүүлэх ёстой болжээ.

Мөн Японд ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдах ёстой болж байна.

Бямба гарагт Токио хотод 949 халдварын тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Япон даяар шинэ жилийн амралт эхэлж, иргэд хотоос гадагш явах шилжилт хөдөлгөөн эхэлсэн нь коронавирусийн тархалтыг улам нэмэгдүүлэх эрсдэл үүсгэж байна.

Эх сурвалж: ikon.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.