Түүхэнд өнөөдөр

 Түүхэнд өнөөдөр

12 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 359 дахь (өндөр жил бол 360 дэх) өдөр юм. Мөн он дуустал 6 өдөр үлдэж байна.

Энэ өдөр БНХАУ-д Үндсэн хуулийн өдөр, Мозамбикт Гэр бүлийн өдөр, Туркт Эрх чөлөөний өдөр тохиож байгаа бол Христийн шашинтнууд Христийн төрсөн өдөр буюу Зул сарын баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Германы яруу найрагч Фридрих Вебер, Швейцар гаралтай АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Луи Шевроле, Хилтон зочид буудлын сүлжээг үүсгэн байгуулагч Конрад Хилтон, АНУ-ын зохиолч Карлос Кастанеда, “Nightwish” хамтлагийн ахлагч Туомас Холопайнен нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-336 онд Ромд Зул сарын баярыг тэмдэглэсэн тухай түүхэн баримтад дурджээ.

-1932 онд Хятадын Ганьсү мужид 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 275 хүн амиа алджээ. 

-1946 оны энэ өдөр хуучин ЗХУ-д И.В.Курчатовын удирдлага дор Европт анх удаа цөмийн реакторыг ажиллуулав.

-1979 онд Зөвлөлтийн цэргүүд Афганистанд анх оров. Цэргүүдийг тээвэрлэж байсан цэргийн Ил-76 онгоц Кабулын дэргэд осолдож, 47 хүн амь алдсан нь Афганистаны дайны эхний золиос болов.

-1989 онд Румыны төрийг 1965-1989 оны хооронд тэргүүлсэн Николае Чаушескуг эхнэрийн хамт буудан хороов.

-1991 оны энэ өдөр Михаил Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцоржээ.

-2003 онд Бенин улсын Котон хотод “Боинг 727” онгоц осолдож, 140 хүн амь үрэгдэв.

-2010 онд Дэлхийн бөмбөрцгийн хойд талд (Европоос АНУ-ын хооронд) хоёр долоо хоног үргэлжилсэн ер бусын мөсөн бороо эхэлжээ.

Эх сурвалж: zindaa.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • It’s really a cool and useful piece of information. I’m glad that you shared this helpful info with us. Please keep us informed like this. Thanks for sharing.

Leave a Reply

Your email address will not be published.