Хацү башёд 21 монгол бөх зодоглоно

 Хацү башёд 21 монгол бөх зодоглоно

Мэргэжлийн сүмо бөхийн ирэх хацү башёгийн банцүкэг өнөөдөр (2020.12.24) олон нийтэд танилцуулжээ. Энэ удаагийн хацү башёгийн дээд макүүчи зиндааг Хакүхо Даваажаргал, Какүрюү Ананд нар тэргүүлж байгаа бол Тэрүнофүжи Ган-Эрдэнэ дахин сэкивакэ цолтойгоо барилдах гэж байна. Мөн Тамаваши Мөнх-Оргил маэгаширагийн дөрөвдүгээрт, Кирибияама Лхагвасүрэн маэгаширагийн наймдугаарт, Ичиножо Ичинноров маэгаширагийн 12-т, Чиёошома Мөнхсайхан маэгаширагийн 13-т Хошорюү Бямбасүрэн маэгаширагийн 14-т, тус тус эрэмблэгджээ.

Хакүхо М.Даваажаргал дээд макүүчи зиндааны 99 дэх башёдоо зодоглох гэж байна. Энэхүү амжилтаараа тэрбээр Кёкүтэнхо Цэвэгнямтай тэнцэж ирлээ. Макүүчи зиндаанд хамгийн олон башё барилдсан амжилтыг озэки Кайо 107 башёд барилдсан амжилтаараа тэргүүлдэг.

Хоёрдугаар жүрёо зиндаанд Кёокүшүхо Эрдэнэбаатар жүрёогийн дөрөвдүгээрт, Азүмарюү Тодбилэг жүрёогийн зургадугаарт, Миторюү Төрболд жүрёогийн аравдугаарт нар тус тус жагссан байна.

Гуравдугаар макүшита зиндаанд Дайшохо Шижирбаяр макүшитагийн дөрөвдүгээрт, Хокүтэнкай Сүхбат макүшитагийн зургадугаарт, Тамашохо Энхманлай макүшитагийн 12-т,  Сакигакэ Баттүшиг макүшитагийн 19-т, Дайтэнма Чинзориг макүшитагийн 32-т, Дэванорюү Тэмүүлэн макүшитагийн 59-т тус тус бичигджээ.

Ирэх нэгдүгээр сарын 10-нд эхлэх хацү башёд Монголын 21 сүмоч зургаан зиндаанд зодоглоно.

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • Loving the info on this web site, you have done outstanding job on the blog posts.

Leave a Reply

Your email address will not be published.