Доналд Трамп ял авсан хоёр зөвлөх, худдаа өршөөл үзүүлэв

 Доналд Трамп ял авсан хоёр зөвлөх, худдаа өршөөл үзүүлэв

Пол Манафорт.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийг нь ОХУ-тай холбоотой, сонгуульд нөлөөлсөн гэх дуулианд холбогдож, улмаар ял авсан Пол Манафорт, Рожер Стоун нарт өршөөл үзүүлэх зарлиг гаргажээ. Энэ хоёр хүн Д.Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд зүтгэж, ялалт байгуулсны дараа зөвлөхөөр нь ажиллаж байсан  байсан юм.

АНУ-ын Шүүх Пол Манафорт, Рожер Стоун нарыг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшигч Д.Трампын сонгуулийн штабт ажиллаж байхдаа сонгуульд ОХУ-аас нөлөөлөх ажлыг зохион байгуулсан гол хүн хэмээн шалгаж, улмаар нотолж чадаагүй ч татвараас зайлсхийлсэн, хууль бус гүйлгээ, луйварын гэсэн хэрэгт буруутган ял өгсөн юм.

Д.Трамп лхагва гаригт нийт 26 хүнд өршөөл үзүүлж гурван хүний ялыг хөнгөлсөн байна. Өршөөгдсөн хүмүүсийн дунд хүргэн Жаред Кушнерынх нь эцэг Чарльз Кушнер оржээ. Чарльз 2004 онд Холбооны сонгуулийн комиссыг залилан мэхэлсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөрдөн байцаалтын ажилд нөлөөлөхийг оролдсон хэргээр хоёр жил ял эдлээд байсан аж.

Эх сурвалж: eagle.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.