Цаазын ялтай хамгийн удаан хоригдож байгаа хүний хэргийг дахин шүүх шийдвэрийг Японы дээд шүүх баталжээ

 Цаазын ялтай хамгийн удаан хоригдож байгаа хүний хэргийг дахин шүүх шийдвэрийг Японы дээд шүүх баталжээ

Цаазын ял аваад хагас зуун жил шоронд хоригдож байгаа хүний хэргийг дахин шүүх шийдвэрийг Япон улсын дээд шүүх өчигдөр баталжээ.

Одоо 84 настай Ивао Хакамада нь 1968 онд цаазын ял сонссон бөгөөд дэлхийд ийм ялтай хамгийн урт хугацаагаар шоронд хоригдсон хүнд тооцогддог.

Боссыгоо эхнэр, өсвөр насны хоёр охиных нь хамт хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэнээ тэр хүлээн зөвшөөрдөггүй. Хакамадаг цагдаа нар зодож, хүчээр хэрэг хүлээлгэсэн, үүнийг нь нотлох баримтууд бий гэж өмгөөлөгчид нь ярьдаг.

2014 онд Шизүока хотын төв тойргийн шүүх Хакамадагийн хэргийг дахин шүүх шийдвэр гаргасан нь хатуу чанга хуулийн системтэйгээрээ алдартай Япон улсад маш ховор тохиолдол болсон юм.

Лхагва гарагт уг шийдвэрийг тус улсын дээд шүүх дэмжсэн байна.

2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа боксчин асан Хакамада “өдөр бүр дэвжээнд гарч тулалдаж буй мэт” мэдрэмжтэй олон жилийг шоронд өнгөрүүлснээ ярьж байв. Тавь орчим жилийн ихэнхийг цаазлуулах өдрөө хүлээн ганцаар хоригдож өнгөрөөсөн түүний сэтгэцэд өөрчлөлт орсон гэж өмгөөлөгчид нь үзэж байна.

Дэлхийн аж үйлдвэржсэн том гүрнүүдийн дотроос зөвхөн АНУ, Япон улсуудад цаазын ялыг хэрэглэсэн хэвээр байгаа. Дэлхий нийт, олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг ч Японы олон нийт цаазын ял оноохыг өргөнөөр дэмждэг юм.

Эх сурвалж: ikon.mn

Digiqole ad

AndNews

Leave a Reply

Your email address will not be published.