Түүхэнд өнөөдөр

 Түүхэнд өнөөдөр

12 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 357 дахь (өндөр жил бол 358 дэх) өдөр юм. Мөн он дуустал 8 өдөр үлдэж байна.

Энэ өдөр Шведэд Төрийн тугны өдөр, Өмнөд Суданд Судан Хүүхдийн өдөр, Египет Ялалтын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр никелийг нээсэн Шведийн химич Аксел Кронштедт, Японы 125 дахь эзэн хаан Акихито, Францын загвар өмсөгч, тэргүүн хатагтай асан Карла Бруни, “Iron Maiden” хүнд метал хамтлагийн гитарчин Дэйв Мюррей, АНУ-ын жүжигчин Ажела Жонс нар хорвоод мэндэлжээ.

 Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

 -1672 онд Италийн одон орон судлаач Жованни Кассини Санчир гарагийн дагуул Реаг нээжээ.

-1876 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн анхны Үндсэн хуулиа батлав.

-1947 онд АНУ-ын эрдэмтэд дэлхий дээрх анхны радио хүлээн авагч транзисторыг танилцуулжээ.

-1954 онд Ж.Хартуэлл Харрисон, Жосеф Мюррей нар анх удаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.

-1972 оны энэ өдөр Никарагуагийн нийслэл Манагуа хотод 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 10 мянга гаруй хүн амиа алдав.

-1972 онд Андын нуруунд осолдсон “Air Force” компанийн 571 нислэгийн онгоцны ослоос амьд үлдсэн 16 хүнийг 73 хоногийн дараа аварчээ. Тэд амиа алдсан зорчигчдын бие цогцсыг идэж  амьд гарсан түүхтэй.

 -1984 оны энэ өдөр ОХУ-ын Красноярск хот орчим Ту-154 онгоц осолдож, 110 хүн амиа алдав.

Эх сурвалж: zindaa.mn

Digiqole ad

AndNews

2 Comments

  • Hey very cool site!! Man .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds also…I’m happy to find a lot of useful info here in the post, we need develop more strategies in this regard, thanks for sharing. . . . . .

  • You are my inhalation, I own few blogs and sometimes run out from brand :). “To die for a religion is easier than to live it absolutely.” by Jorge Luis Borges.

Leave a Reply

Your email address will not be published.