Тамирчид итгэмээргүй үнийн дүнтэй гэрээ байгуулав

 Тамирчид итгэмээргүй үнийн дүнтэй гэрээ байгуулав

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны шинэ улирал маргааш (2020.12.22) эхлэх билээ. Үүнтэй холбогдуулан багууд тоглогчидтойгоо гэрээний сунгалтуудыг олноор хийсээр байна. Өнгөрсөн хоёр хоногт л гэхэд дараах тоглогчид багтайгаа гэрээ сунгажээ.

  • Деррик Уайт Сан Антони Спөрс багтайгаа дөрвөн жилийн 73 сая ам.долларын гэрээ
  • Ө.Жи.Ануноби Торонто Рэпторс багтайгаа дөрвөн жилийн 72 сая ам.долларын гэрээ
  • Жонатан Исаак Орландо Мэжик багтайгаа дөрвөн жилийн 80 сая ам.долларын гэрээ
  • Маркелл Фултз Орландо Мэжик багтайгаа гурван жилийн 50 сая ам.долларын гэрээ
  • Люк Кеннард Лос Анжелес Клипперс багтайгаа дөрвөн жилийн 64 сая ам.долларын гэрээ
  • Монте Моррис Денвер Наггетс багтайгаа гурван жилийн 27 сая ам.долларын гэрээ
  • Руди Гобер Юта Жазз багтайгаа таван жилийн 205 сая ам.долларын гэрээ
  • Кайл Кузма Лос Анжелес Лэйкерс багтайгаа гурван жилийн 40 сая ам.долларын гэрээг тус тус үзэглэжээ.

Нью Орлеанс Пеликанс багийн холбон тоглогч Лонзо Бол багийнхаа удирдлагуудтай зөвшилцөлд хүрч чадаагүй учир гэрээ сунгалгүй ирэх жил багаас хамааралтай чөлөөт агент болж байна. Эдгээр тоглогчдоос NBA-ийн супер одод багтайгаа гэрээнүүдээ сунгасан. Тухайлбал,

  • Яннис Антетокоунмпо Милвауки Бакс багтайгаа таван жилийн 228 сая ам.долларын гэрээ
  • Пол Жорж Лос Анжелес Клипперс багтайгаа дөрвөн жилийн 190 сая ам.долларын гэрээ
  • Энтони Дэвис Лос Анжелес Лэйкерс багтайгаа таван жилийн 190 сая ам.долларын гэрээ
  • Леброн Жэймс Лос Анжелес Лэйкерс багтайгаа хоёр жилийн 85 сая ам.долларын гэрээг тус тус сунгалаа.

Сүүлийн үед гарч буй мэдээллээр Филадельфи 76ers багийн зүгээс Жэймс Харденг багтаа элсүүлэхийн тулд багийнхаа бүх одод холбон тоглогч Бен Симмонсыг солилцоонд оруулахад бэлэн хэмээжээ. Мөн Майами Хит багийн зүгээс Жэймс Харденг сонирхохгүй байгаагаа мэдэгдсэн аж. Одоогоор Филадельфи 76ers болон Бруклин Нетс багууд Харденг авах хамгийн өндөр боломжтой багуудаар нэрлэгдэж байна. Өчигдөр (2020.12.21) зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Жэймс Харденаас Хьюстон Рокетс багтаа сэтгэл хангалуун байгаа эсэхийг нь асуухад тэрбээр хариулахаас татгалзаж, “Дараагийн асуулт” гэжээ.

Эх сурвалж: news.mn

Digiqole ad

AndNews

3 Comments

  • Just what I was searching for, appreciate it for putting up.

  • I like this web blog its a master peace ! Glad I noticed this on google .

  • Good info. Lucky me I reach on your website by accident, I bookmarked it.

Leave a Reply

Your email address will not be published.