Дебют хийснээсээ хойш жүжиглэх ур чадвараараа гайхагдсан 6 эмэгтэй жүжигчин

 Дебют хийснээсээ хойш жүжиглэх ур чадвараараа гайхагдсан 6 эмэгтэй жүжигчин

Ихэнх жүжигчид олон удаагийн бүтэлгүйтэлтэй нүүр тулж алдар нэрд хүрэхийн тулд урт зам туулдаг. Харин энэ жагсаалтад багтсан 6 жүжигчин нь анхны тоглосон уран бүтээлээсээ хойш нэр хүнд нь эрчимтэй өсөж олон нийтийн хайрыг татаж чадсан юм. Ингээд жагсаалттай танилцацгаая

1. Kim Go Eun

 Goblin and The King: Eternal Monarch гэх кинонуудад чадварлаг дүр бүтээснээр нь та сайн мэдэх байх. Тэрээр маш үзэсгэлэнтэй бүсгүй бөгөөд их сургуульд байхдаа ч гэнэн хонгор царай төрхөөрөө алдартай нэгэн байжээ. Тэрээр хамгийн анх Eungyo кинонд тоглохдоо бусад 300 эмэгтэй жүжигчдийг ялж, киноны гол дүрд тоглох боломжийг олж авч.Чухам энэ киногоор дамжуулан гайхалтай жүжиглэх чадвараа харуулж чадсан бөгөөд энэ нь түүний амжилт дагуулсан К-драма болох Гоблинд тоглоход хүргэсэн юм.

2. Kim Si-A

Жүжигчин Kim Si-A охин жагсаалтын 2т оржээ.  Miss Baek киноны шалгаруулалтанд 600 оролцогчдыг ардаа орхисноор түүний амжилт эхэлсэн. Тэрээр жүжигчин Хан Жи Минтэй зэрэгцэн тоглож, хоёулаа кинонд гайхалтай дүрийг амжилттай бүтээж чадсан. Тухайн киноны дараа The House Of Us болон The Closet гэх кинонд тоглож өөрийн чадварыг баталж чадсан.Тэрээр дөнгөж 12 настай бөгөөд үзэгчид түүнийг дэлгэцэн дээр гарч ирэх бүртээ түүний жүжиглэх чадварыг гайхан биширдэг байна.

3. Kim Tae Ri

Mr. Sunshine кинонд тоглосноороо олны анхаарлыг татаж чадсан түүний амжилт дебют хийсэн цагаас хойш хурдацтай өсөж байна. Тэрээр 1500 оролцогчийг ардаа орхиж The Handmaiden кинонд тоглож чадсан. Тэрээр дүрээ бүрэн төгс илэрхийлж чадсан бөгөөд Жүжигчин шагнал хүртжээ. Түүний чадварыг хүлээн зөвшөөрсний дараа тэр даруй нэр хүндтэй болж, эцэст нь Mr Sunshine кинонд гол дүрийг бүтээсэн.

4. Shin Eun Soo

“2 дох Suzy” гэж нэрлэгддэг тэрээр “JYP Entertainment”-ийн жүжигчин юм. Тэрээр анхны сурталчилгаагаа Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг Кан Донг Вонтой зэрэгцэн тоглосон тул энэ нь түүнд өөрийгөө бусдад харуулах боломж болж өгсөн. Тэрээр дүрээ олж авахын тулд бусад 300 эмэгтэй жүжигчдийг ялж, The Wanishing Time киногаар дебютээ хийжээ. Тун удалгүй тэрээр алдарт Netflix цуврал болох Do Do Sol Sol La La Sol-д тоглосон.

5. Kim Da Mi

“Itaewon Class” -ын жүжигчин Ким Да Ми дэбют хийснийхээ дараагаас л шууд олны танил болсон тул энэ жагсаалтад багтжээ. Дебютээ 2017 онд л хийсэн жүжигчин “The witch” кинонд тоглосныхоо дараа нэр хүнд нь огцом өссөн. Тэрээр дүрд өрсөлдөж байсан 1500 жүжигчдийг ялсан бөгөөд эцэст нь авьяаслаг жүжигчин гэдгээ хангалттай баталж чадсан. Тэрээр Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, жинхэнэ ёсоороо үнэлэгдэж чадсан.

6. Shin Si-ah

Шинэ жүжигчин Шин Си-ахын талаар та сонсоогүй байж магадгүй, гэхдээ ирээдүйд та байнгын сонсох болж ч магадгүй юм шүү. Тэрбээр саяхан 2021 онд нээлтээ хийх гэж буй “Шулам: Хэсэг 2” киноны гол дүрд тоглох болжээ. Тэрээр энэхүү гайхалтай дүрийг олж авахын тулд 1408 эмэгтэй жүжигчнийг ялжээ. Үүнийг илүү гайхалтай болгож байгаа зүйл бол шинэ эмэгтэй жүжигчинг сонгосон явдал бөгөөд үүнд үзэгчид илүү их анхаарал хандуулж байна. Нетизенүүд мөн The Witch: 1-р хэсэг гайхалтай амжилтыг үзүүлж, жүжигчин Ким Да Ми түүний араас нэр хүндээ өсгөснөөс хойш шинэ тоглогчийн дүрийг шинэ жүжигчин хэрхэн бүтээхийг сонирхож байна.

Эх сурвалж: flexing.live

Digiqole ad

AndNews

1 Comment

  • Good site! I truly love how it is simple on my eyes and the data are well written. I am wondering how I might be notified whenever a new post has been made. I’ve subscribed to your RSS which must do the trick! Have a great day!

Leave a Reply

Your email address will not be published.