Түүхэнд өнөөдөр

 Түүхэнд өнөөдөр

12 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 355 дахь (өндөр жил бол 356 дэх) өдөр юм. Мөн он дуустал 10 өдөр үлдэж байна.

Өнөөдөр Филиппинд зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Самуэл Жексон, Рэй Романо, Оросын улстөрч, “Роскосмос” төрийн корпорацын ерөнхий захирал Дмитрий Рогозин, Канадын жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кифер Сазерленд, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон,

зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1913 — «New York World» сонин анх удаагаа үгийн сүлжээ хэвлэжээ. Үгийн сүлжээг Артур Уинн зохиожээ.

1928 — Бразилд Тупансиретан хот үүсгэн байгуулагдав.

1937 — Уолт Диснейн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Цасан гуа ба долоон одой” нээлтээ хийжээ.

1957 — Гондурас үндсэн хуулиа батлав.

1963 — Францын олон нийтийн телевизийн гол суваг болох “France 2” үүсгэн байгуулагджээ.

1988 – Ан-225 «Мрия» онгоцны анхны нислэг болжээ.

Эх сурвалж: zindaa.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • I like this web site very much, Its a very nice position to read and incur information.

Leave a Reply

Your email address will not be published.