Түүхэнд өнөөдөр

 Түүхэнд өнөөдөр

12 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 352 дахь (өндөр жил бол 353 дэх) өдөр юм. Мөн он дуустал 13 өдөр үлдэж байна.

Өнөөдөр Олон улсын дүрвэгчдийн өдөр. Мөн Олон улсын араб хэлний өдөр юм. Катарт өнөөдөр Үндэсний баяр, Нигерид БНУ-ын өдөр, Молдавд Цагдаагийн ажилтны өдөр, Бутанд үндэсний баяр, Иракт Курдистаны далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин Кристина Агулера, Билли Айлиш, ОХУ-ын уран гулгагч, дасгалжуулагч Илья Авербух, Холливудын жүжигчин, Оскарын шагналт Брэд Питт, кино найруулагч, Оскарын гурван удаагийн шагналт Стивен Спилберг, “The Rolling Stones” хамтлагийн гитарчин Кейт Ричардс,

зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1865 оны энэ өдөр АНУ Үндсэн хуульдаа Боолчлолыг халсан засвар нэмж оруулжээ.

1892 оны энэ өдөр П.И.Чайковскийн “Щелкунчик” балет анх удаагаа тоглогджээ.

1940 оны энэ өдөр Фашист Германд ЗХУ-д халдах “Барбаросс” төлөвлөгөөг боловсруулсан байна.

1953 оны энэ өдөр NTSC систем ашигласан телевизийн анхны өнгөт нэвтрүүлэг гарав.

1973 оны энэ өдөр Исламын хөгжлийн банк байгуулагдав.

2011 оны энэ өдөр АНУ-ын цэрэг Иракийг орхин гарчээ.

Эх сурвалж: zindaa.mn

Digiqole ad

AndNews

2 Comments

  • Have you ever considered about adding a little bit more than just your articles? I mean, what you say is valuable and everything. Nevertheless think of if you added some great graphics or video clips to give your posts more, “pop”! Your content is excellent but with images and videos, this website could undeniably be one of the greatest in its field. Very good blog!

  • Some genuinely fantastic information, Gladiolus I found this.

Leave a Reply

Your email address will not be published.