СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эзэнгүй байсан айлд хий дэлбэрч, цонх нь хагарчээ

 СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эзэнгүй байсан айлд хий дэлбэрч, цонх нь хагарчээ

СХД-ийн 18 хороо, 22б байрны долдугаар давхрын айлыг эзэнгүй байх үед 220 граммаар савласан хий дэлбэрчээ. Уг айл тог тасарсны улмаас аяны зориулалтын жижиг хийн плиткийг цахилгаан плитк дээр байрлуулан ашиглаж байсан аж. Ингээд тог ирснээр савтай хий халж дэлбэрчээ.  Улмаар эзэнгүй байсан айлын хоёр цонх бүрэн хагарч эвдэрсэн байна.

Хийн плитк ажиллуулахдаа дараах зүйлсийг дагаж мөрдөхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд:

  • Плиткний бүх хаалтууд хаалттай эсэх, өрөө тасалгаанд хий алдагдсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй
  • Плиткийг ашигласны дараа хийн плиткний хаалтуудыг гүйцэд хаах
  • Плиткийг үргэлж цэвэр байлгах, ялангуяа халаах хошууг бохирдохоос хамгаалж байх

Хориглох зүйлс:

  • Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно
  • Тулгагүй плитк дээр сав тавихыг хориглоно
  • Плиткний хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно
  • Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно.
  • Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцалж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитк унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай
  • Плитк дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглоно
  • Ямар нэг засварын ажил хийх, плиткний бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно
  • Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор чүдэнз, асаагуур асаах, гэрлийн унтраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж болохгүй.

НМХГ

Эх сурвалж: gogo.mn

Digiqole ad

AndNews

1 Comment

  • Howdy this is somewhat of off topic but I was wondering if blogs use WYSIWYG editors or if you have to manually code with HTML. I’m starting a blog soon but have no coding expertise so I wanted to get guidance from someone with experience. Any help would be enormously appreciated!

Leave a Reply

Your email address will not be published.