СУРВАЛЖИЛГА: Чийг, бороог үл хайхран хүүхэд, залуус хөөрөн тоглож байна

 СУРВАЛЖИЛГА: Чийг, бороог үл хайхран хүүхэд, залуус хөөрөн тоглож байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр гаргасан. Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулсан.

Дан ганц хөлбөмбөгийн талбайгаас гадна сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбайтай бөгөөд бага насныханд зориулсан хүүхдийн тоглоомын талбайтайгаараа онцлог.  Ингээд нийслэлчүүд, баянзүрхчүүд тус талбайд хэрхэн цагийг өнгүүлж буйг сурвалжиллаа.

Бороо асгарч, чийг даасан ч үүнийг үл хайхран хүүхдүүд гүйлдэнэ.  Хөгшид нарлаж, багачууд наадаж, залуус салхилан наян настай найман настай балчираас буурал цөм байв. Хөлбөмбөг, сагсанбөмбөг, агаарын теннис, гарбөмбөг тоглож, дугуй унаж, элсэн дээр тоглож, гулсуур дээр гулгар дүр зураг харагдана. Өдөр бүр эл төрх яг ижил байдаг гэнэ.

Гаа нарлаж суусан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга, дүүргийнхээ Мастеруудын холбооны тэргүүн Д. Авирзэдтэй хэсэг хором ярилцлаа.

-Шинэ хөлбөмбөгийн талбайтай боллоо. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Өмнө нь энд өтгөн шингэнээр дүүрсэн, архичидын газар байсан. Өвөлдөө нэг мөсөн гулгуурын талбай хийчихнэ. Харин одоо ийм сайхан талбайтай болсондоо баяртай байна. Өдөр бүр энд ирж, хоёр зээгээ салхилуулдаг.

-Энэхүү талбай байгуулагдахаас өмнө зээ нар нь хаана тоглодог байв?

-Ойр хавьд үүнээс өөр хүүхэд тоглох газар байхгүй. Хүүхдүүд маань байрныхаа гадаа л гүйлддэг байсан. Хаа нэг ууланд гарна. Энэ талбай байгуулагдсанаас хойш хүүхдүүдийн маань “нар нь гарч” байна даа. Манай Баянзүрхчүүдээс гадна холоос зорьж ирдэг ч хүмүүс бий. Сая 120 мянгатаас гэр бүлүүд ирж салхилж байна.

-Хэзээнээс талбай байгуулах ажил эхэлсэн юм бэ?

-Энэхүү талбайн ажил тавдугаар сард эхэлж, зургадугаар сарын 16-нд нээлтээ хийсэн. Одоогоор бөмбөг ойгчийг нь цацах дутуу байгаа юм билээ. Би гольфоор хичээллэдэг юм. Манай Мастеруудын холбоо ойрхон бэлтгэл хийх талбайтай болсондоо их баяртай байгаа. Тамирчин хүний хувьд уг талбайдаа хяналт тавьж, эргэж тойрч байя гэсэн хүсэлт тавьсан.

Хогоор дүүрсэн, архичдын оромж болсон хоосон талбайг ийнхүү спорт талбай болгон өөрчилжээ. Нийслэлчүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх ийм талбай, бүтээн байгуулалт дутагдаж байсан. Гараад тоглох, салхилах талбайтай болсондоо иргэд баяртай байсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Эх сурвалж: eguur.mn

Digiqole ad

AndNews

4 Comments

  • Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.

  • I learn something new and challenging on blogs I stumbleupon everyday.

  • Thanks so much for the blog post.

  • With everything which appears to be building throughout this subject material, your points of view are somewhat exciting. Having said that, I appologize, because I do not subscribe to your whole idea, all be it exhilarating none the less. It appears to everyone that your comments are actually not entirely rationalized and in fact you are yourself not really wholly confident of the assertion. In any event I did enjoy examining it.

Leave a Reply

Your email address will not be published.